iPad 2-т зориулсан автомашины цэнэглэгч

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

iPad 2-т зориулсан автомашины цэнэглэгч

Apple-ийн iPad 2-ийг худалдаанд гарснаас хойш түүнд зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, нэмэлт хэрэгслүүд гарч ирсээр байна. Харин iPod, iPhone зэрэгт зориулсан нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэлээрээ алдартай Griffin компани тэдгээр аксессуарын тоог нэгээр нэмжээ. Энэ нь iPad 2-ийн автомашины цэнэглэгч PowerJolt юм.

PowerJolt машины цэнэглэгч нь 10 ваттын хүчдэлээр богино хугацаанд таны “i” хэрэгслүүдийг цэнэглээд зогсохгүй, USB оролт ашиглан бусад төрлийн USB хэрэгслүүдийг цэнэглэх чадвартай юм. Энэхүү хэрэгсэл нь зав зай багатай, үргэлж аян замд явж байдаг хэрэглэгчдэд илүү тохиромжтой бүтээгдэхүүн болсон бөгөөд Amazon онлайн дэлгүүрээр 24,99 ам.долларын үнэтэй худалдаалж байгаа юм байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж