АНУ-ын зарим мужуудийн амбан захирагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын зарим мужуудийн амбан захирагч тодорлоо

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн зарим мужууд амбан захирагч нарын сонгуулийг хамтатган хийж байна. Тухайлбал, Хойд Дакота мужийн амбан захирагчаар Бүгд найрамдах намын Жек Далримпл тодорлоо. Тэрээр сонгогчдын 64 хувийн саналаар ийнхүү ялалт байгуулжээ. Юта мужийн амбан захирагчаар мөн л бүгд найрамдах намын нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Херберт Пламинг сонгогчдын 55 хувийн саналаар ялалт байгуулжээ. Харин Индиана мужид бүгд найрамдах намаас нэр дэвшигч Майк Пенс ялалт байгуулж амбан захирагч болсон байна. Миссури мужид ардчилсан намаас нэр дэвшигч Жей Никсон, Вермонт мужид ардчилсан намаас нэр дэвшигч Петр Шумлин, Делавер мужид ардчилсан намаас нэр дэвшигч Жек Маркел, Нью Хемпшир мужид ардчилсан намаас нэр дэвшигч Маргарет Хассан нар ялалт байгуулж амбан захирагчаар сонгогдсон юм. Яг одоогийн байдлаар Хойд Каролино, Баруун Виржиниа, Монтана, Вашингтон мужийн амбан захирагчдын сонгуулийн дүн эцсийн байдлаар гараагүй байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж