М.Ромнигийн ялалт хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

М.Ромнигийн ялалт хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?

АНУ-ын 57 дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгууль манай цагаар өчигдөр оройны 19.00 цагт тус улсын зүүн эргийн мужуудад эхэлсэн. Сонгуулийн дүн манай цагаар өнөөдөр 12.00-д ерөнхийдөө тодорхой болно.

Энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн одоогийн ерөнхийлөгч Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама болон сөрөг хүчин болох Бүгд найрамдах намаас дэвшигч Митт Ромни нарын хооронд болж буй. Яг энэ цагт М.Ромниг дэмжсэн санал 52 хувь, Обамагийн санал 47 хувьтай байна. (11.15)  М.Ромни энэ сонгуульд ялах “шаанстай” байна.

Эдийн засгийн хямралд нэрвэгдэж, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн шалтгааны улмаас Б.Обамагийн нэр хүнд унаж байгааг шинжээчид тодорхойлсон. Тэгвэл М.Ромни ерөнхийлөгч болсноор эдгээр асуудал цэгцрэх үү?

Wall Street Journal-д бичсэнээр М.Ромни Ерөнхийлөгч болсноор хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлөх аж. “Түүний дэвшүүлсэн татварын болон эрчим хүчний бодлого нь хөрөнгийн зах зээлд тус болно. Гэхдээ Ардчилсан намын Сенатын гишүүд энэ бодлогыг эсэргүүцэх магадлалтай” гэж “Economic Capital”-ын олон улсын эдийн засагч Жулиан Жессоп бичсэн байна. Мөн М.Ромни “хүчтэй доллар”-ын  бодлого хэрэгжүүлэх тухай сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэлээд ярьсан.

М.Ромнигийн амлаж буй татварын бодлогод хэн хүнгүй дуртай байгаа. Тэрбээр бага татвар авч, хөрөнгө оруулагчдыг татахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулагчдад ногдол ашиг чухал. Татварын хэмжээнд өөрчлөлт оруулалгүй, бага хэвээр хадгалахыг М.Ромни хичээлээ ч энэ зорилго нь бүтэхгүй гэсэн таамаглалыг Goldman Sachs-аас мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл шалтгаалан татварын хэмжээ өсөх хандлага ажиглагдаж байгаа гэнэ.

Хятадтай харилцах талаараа нэр дэвшигч М.Ромни нэлээд тодорхой зүйлүүд ярьсан. Тэрбээр Хятад улсыг “мөнгөний машин” хэмээн нэрлэж нааштай хандахаа нуугаагүй боловч Хятадын удирдагчид  АНУ болон тус улсын харилцаанд төдийлөн итгэл хүлээлгэхгүй байгаа. Энэ нь Америкийн компаниудад нөлөөлж, хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Э.Хулан


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж