Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

HP-ийн мини планшет Zeen

HP компани удаан хүлээлгэсний эцэст Android 2.2 үйлдлийн системтэй мини планшетийн анхны загвар “Zeen”-ийг шинэ загварын принтер “Photosmart eStation C510a”-ийн хамт худалдаанд гаргалаа. Энэхүү мини планшет нь зөвхөн планшетийн зориулалтаар бус принтерийн үйлдлийг гүйцэтгэхэд нэмэлт хэрэгслийн үүрэгтэй байхаар үйлдвэрлэгджээ.
 
Zeen мини планшет нь өөрөөсөө нэмэлт сайжруулалт хийх хэсэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт сайжруулалтыг тогтмол хийснээр хамгийн ухаалаг мини планшет байх боломжтой гэж онлайн эх сурвалжууд үзжээ. Түүнчлэн энэхүү планшет нь Adobe Flash Player-ийг дэмждэг байна. HP компани цаашид webOS  платформд суурилсан цоо шинэ төрлийн цуврал планшетуудыг бүтээхээр ажиллаж байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж