Нигерт үерийн улмаас 363 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Нигерт үерийн улмаас 363 хүн амь үрэгджээ

Нигерийн үндэсний онцгой байдлын удирдлагын агентлагаас өнгөрсөн гурван сарын хугацаанд тус улсад үерийн улмаас 363 хүн амь үрэгдэж,18 мянга гаруй хүн гэмтэж бэртэж, 2.1 сая хүн орон гэргүй болсон тухай мэдээлжээ. Мөн Нигерийн Коги муж өнгөрсөн долдугаар сараас аравдугаар сарыг дуустах хугацаанд олон дахин давтагдсан үерийн гамшигт хамгийн их хохирол амсаж, сүйдсэн байна. Нигерт жил болгон улирлын чанартай борооны улмаас болж үер болдог ч энэ жил тус улсад илүү хүнд нөхцөл байдал үүсчээ. Нигерийн цаг уурчид жилээс жилд нэмэгдэж буй үер усны гамшгийг дэлхийн дулаарал болон цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж