Польш, Финляндын цагаачлалын албатай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Польш, Финляндын цагаачлалын албатай хамтарна

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, ур чадварыг тивийн хэмжээнд авч хэлэлцсэн хуралд Монгол Улс оролцож, Польш, Финляндын цагаачлалын албатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ. Тодруулбал, Кипр Улсын  Дотоод хэргийн яамнаас Ази, Европын орнуудын цагаачлалын албадын удирдлагын шилжилт хөдөлгөөний менежментийн асуудлаарх ээлжит XI хуралдааныг өнгөрөгч 10 дугаар сарын 29-нөөс эхлээд энэ сарыг хүртэл улсынхаа Никосиа хотноо зохион байгууллаа. Хуралд Монгол Улсыг төлөөлж Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Пүрэвдорж оролцоод ирсэн байна. Энэ үеэр Ази, Европ тивийн хооронд ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, мэдлэг, ур чадвар, оюутнуудын мэргэших боломж, нөхцлийн талаар асуудал хөнджээ.

Хурлаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Пүрэвдорж Финлянд, Бельги, Польш, Сингапур, БНХАУ-ын  төлөөлөгчидтэй тусгайлан уулзсан аж. Ингэхдээ Польш, Финляндын цагаачлалын албанд 11 дүгээр сарын сүүлчээр зочилж, “Хамтын ажиллагааны баримт бичиг”-т гарын үсэг зурахаар ярилцжээ. Түүнчлэн БНХАУ-тай байгууллага хооронд албан хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор ажилтан солилцохоор болсон байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж