David Beckham найзтайгаа цагаа харьцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

David Beckham найзтайгаа цагаа харьцуулжээ

David Beckham “LA Lakers”-ын шүтэн бишрэгч бөгөөд өчигдөр найз Gordon Ramsay-гийн хамт “Staples Center”-т болсон тэдний тоглолтыг үзсэн байна. Тэр хоёр 2,200 долларын үнэтэй хамгийн эхний эгнээний суудалд суужээ. Тэд тэмцээн үзэхийн хажуугаар Rolex цагаа харьцуулан ярилцаж байсан нь үнэхээр содон харагдсан гэнэ. Хөлдөө гэмтэл авснаас хойш сэтгүүлчдийн хараанд төдийлөн өртөөгүй байсан Beckham-ыг тоглолт үзэхээсээ илүү Rolex цагаа харьцуулахад ихэнх цагаа зарцуулсан гэж хэвлэлүүд шоглон бичсэн байна.
Beckham цагаар гангарах дуртай төдийгүй  5,500 паундын үнэ бүхий Rolex Sea Dweller, Audumers Piquet Offshore T3 зэрэг үнэтэй цагны цуглуулгатай гэнэ.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж