Робби Уильямс “Radio 1”-д зочлов

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Робби Уильямс “Radio 1”-д зочлов

Нэрт дуучин Робби Уильямс өнгөрсөн ням гаригийн үдэш  Британийн хамгийн олон сонсогчтой суваг болох “Radio 1”-д зочилж, “Candy”  нэртэй шинэ цомгийнхоо  талаар хөтлөгч Ник Гримшаутай ярилцсан байна. Энэ үеэр Роббигийн фэнүүд түүнтэй утсаар холбогдон, түүний уран бүтээлийн талаар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцжээ. Харин түүнийг ярилцлагад оролцож байх үед  Робигийн зурагт дүрсийг барьсан фэнүүд нь Оксфорд гудамжинд цугласан байжээ.

Хөгжмийн ертөнцийн албан ёсны Chart, компаниудын мэдээлж байгаагаар Робигийн хамгийн сүүлд гарсан энэхүү шинэ цомог өнгөрсөн долоо хоногийн байдлаар л гэхэд 137 мянга борлогдсон гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж