
Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, найруулагчаар Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, ассент найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна. Зохиолч Ц.Түмэнбаяр “Мөрөөдлийн үзэг” жүжгээ “Сумтай үзэг” өгүүллэгээсээ сэдэвлэн бичжээ. Уг жүжгийг шилжилтийн үе болох 12-15 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн гэдгээрээ онцлог гэнэ. Шинэ бүтээлийг “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 14-16-нд 12.00, 15.00 цагаас, харин 17-нд Монголын хүүхдийн ордны тайзнаа тус тус тоглох нь ээ.
Г.ДАША