
Архангай аймагт нийт 1133 нэр дэвшигч бүртгүүлж, өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж байна. Тэдгээрээс аймгийн иргэдийн хуралд 104, сумын иргэдийн хуралд 1029 нэр дэвшигч дэвшиж байна
Аймгийн иргэдийн хуралд МАН-аас 37, АН-аас 36, “Шударга ёс” эвслээс 24, ИЗНН-аас 4, гурван бие даагч өрсөлдөх аж. Харин сумын иргэдийн хуралд МАН-434, АН-437, “Шударга ёс” эвслээс 136, 22 бие даагчтайгаар Архангай аймгийн болон сумдын иргэдийн хуралд өрсөлдөхөөр болсон байна.
Ш.ЧИМЭГ