
Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Азийн наадамтай жилийг эс тооцвол жил бүр болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил 30 орны эрэгтэй 143, эмэгтэй 97, нийт 240 жүдоч өрсөлдөх юм. Харин Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчдаа сойх гэж байна. Баг тамирчдын тухайд өнгөрсөн сарын эхээр болсон жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн жин, жингийн шилдгүүдээр багаа бүрдүүлээд байгаа.
ААШТ-ий хуваарь ёсоор өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд, тодруулбал, эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болно. Харин эдгээр жинд Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар зодоглоно.
Хэсгийн барилдаан Монголын цагаар 14.00 цагаас эхэлнэ.
С.Цэлмэг