Бэкхэм, Гордон Рэмсиг уруу татаж, сагсан бөмбөг үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Бэкхэм, Гордон Рэмсиг уруу татаж, сагсан бөмбөг үзжээ

Гурван жилийн өмнө “ЛА Галакси” багтай гэрээ байгуулж, Калифорни руу нүүснээс хойш Дэвид Бэкхэм “ЛА Лейкерс”-ийн үнэнч фанат нь болсон юм. Зав л гарвал ганцаараа, эсвэл гурван хүүгийнхээ хамт “Нуурынхан”-ы тоглолтыг үзэж суугаа нь харагддаг болсон. Харин тэр өчигдөр Стэплс Центрт болсон “ЛА Лейкерс”-ийн ээлжит лигийн тоглолтыг үзэхдээ өөрийн нутаг нэгт, оддын тогооч гэгддэг алдарт Гордон Рэмсиг уруу татжээ. Гэхдээ тэд тоглолт үзэхээсээ илүү бугуйгаа чимсэн үнэтэй цагаа харьцуулж суугаа нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. 2200 ам.долларын үнэтэй тэргүүн эгнээнд суусан алдарт хөлбөмбөгч, нэртэй тогооч хоёр чухам хэнийх нь цаг илүү үнэтэй, илүү тансаг чамин гэдгийг ярилцан суусан гэнэ.
Сонирхуулахад, Английн суперстар, хөлбөмбөгийн хүрээний загварын бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэм үнэтэй, чамин тансаг бугуйн цагны цуглуулгатай юм. Түүний цуглуулгад 5500 фунт стерлингийн үнэтэй Rolex Sea Dweller, мөн Audumers Piquet Offshore T3 зэрэг чанар чансаа, хийц загвараараа дэлхийд алдартай бугуйн цагнууд байдаг гэнэ.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж