Стив Нэш долоо хоног талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Стив Нэш долоо хоног талбайд гарахгүй

“Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ цэрэг Стив Нэш зүүн хөлийн гэмтлийн улмаас долоо хоног талбайд гарах боломжгүй боллоо. Энэ гэмтэл хэдийгээр хүнд биш ч дахин сэдрээхгүйн тулд ийнхүү долоо хоног талбайн гаднаас тоглолтыг үзэхээр болсон аж. Тэрээр Портлэнд хотын багтай хийсэн улирлын хоёр дахь тоглолтын үеэр хоёрдугаар үед зүүн хөлөндөө гэмтэл авсан билээ. Хэдийгээр тоглолтын дундуур гэмтэл учруулахаар контакт үүсээгүй ч Портлэндийн рүүки тоглогч Дамиан Лилардтай мөргөлдөхдөө ийнхүү гэмтжээ. Түүнийг  гэмтсэний дараа “Лейкерс” нэг хотын өрсөлдөгч болох “Клипперс” багтай таарч тоглосон ч 105:95 харьцаагаар хожигдсон нь тус багийн сүүлийн 34 жилд үзэгдээгүй муу амжилт болсон юм. Харин түүнийг эзгүй байх долоо хоногийн хугацаанд хэн орлох нь тодорхойгүй байна. Одоогоор Нэш шиг хэмжээний туршлагатай холбогч энэ багт байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Дашрамд дурдахад, Монголын цагаар өнөөдөр өглөө болсон тоглолтод “Лейкерс” өрсөлдөгч “Детройт Пистонс”-ыг 108:84-өөр хожиж NBA-ын анхны хожлоо авсан юм. Тоглолтод Двайт Ховард хамгийн олон буюу 28 оноо авчээ. Харин Коби Брайнт 15, Метта 18 оноо авчээ. “Бид одоо л арга барилаа олоод байна. Цаашаагаа урагшилж чадна гэдгээ харууллаа” гэж ерөнхий дасгалжуулагч Майк Браун ярьжээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж