@news.mn
Ан амьтан алж, цусыг нь гоожуулан машиндаа ачаад, эсвэл хажууд нь зогсож зургаа авахуулаад, тэрүүгээрээ ихэд бахархдаг хүмүүс олширчээ.
Ан амьтан алж, цусыг нь гоожуулан машиндаа ачаад, эсвэл хажууд нь зогсож зургаа авахуулаад, тэрүүгээрээ ихэд бахархдаг хүмүүс олширчээ.
Хөвсгөл нутгийн анчин өвгөн "Одооны хурдан машин хөлөглөж, техникийн хүчээр амьтан хөнөөж байгаа хүмүүс бол анчид биш яргачид.
Анчид бол агнах ангаа судлаж, сүрэгтээ хэдэн эрэгчин эмэгчин байна, хээлтэй юу хээлгүй юу, энийг агнахад сүргийнх нь тэнцвэртэй байдал алдагдах уу үгүй юу гэдгийг нарийн ухаж, бодож байж, уулгалан хөөж, дуу шуугиан тарьж бусад ан амьтныг айлган дайжаалгахгүй мөрөөр нь дагаж агнадаг байсан.
Агнасан ангийнхаа мах үс арьс гээд бүхий л зүйлийг нь ашигладаг байв. Одоо бол зугаагаа гаргах гэж л амьтны халуун амийг хөнөөдөг болж дээ" гэж ярьсан байдаг.
Ан хийх сонирхолтой хүмүүс үүнийг нэг бодож үзмээр…