Өдөрт 240 тонн нүүрс нийлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Өдөрт 240 тонн нүүрс нийлүүлж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдаалах ажлыг өчигдөр Хан-Уул дүүргээс эхлүүллээ. Тус дүүргийн гэр хороолол бүхий хороодод хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажилд бэлтгэгч талаас өдөрт 240 тонн нүүрс бэлтгэж байгаа ажээ. Эдгээр хороо болгонд хоёр борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд талоноор хөнгөлөлттэй нүүрсийг олгож байгаа юм. Нэг талонд 40 кг нүүрс багтаж байгаа бөгөөд 3200 төгрөгөөр олгож байгаа аж. “Манай хорооны тухайд хямдралтай нүүрсийг нилээд талархалтай хүлээж авч байгаа. Иргэд ч үүнд ам сайтай байгаа. Одоогийн байдлаар бүх айл өрхийг талонжуулаад байна. Талоныг хоёр хоногийн зайтай тарааж байгаа. Нэг талонд 40 кг-ын нүүрс байгаа юм. 40 кг-ын нэг шуудай нь 3200 төгрөгөөр олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг тонн нь 80 мянган төгрөг болж байгаа аж. Иргэдийн хэлж байгаагаар нэг портер нүүрс 320 мянган төгрөг байсан бол одоо 240 мянгаар зарагдаж байгаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд үнэ нь бууж байна гэдэг чинь сайнаар нөлөөлж байна л гэсэн үг” гэж ХУД-ын дөрөвдүгээр хорооны засаг дарга н.Ган-Од ярьсан юм. Дашрамд дуулгахад хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулах ажил ирэх оны тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх ажээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж