Улсын Их Хурлын чуулган нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Улсын Их Хурлын чуулган нээлтээ хийнэ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр 11.30 цагаас нээлтээ хийнэ. Хаврын нэгдсэн чуулганаар УИХ дахь намын бүлгүүд нийт 194 орчим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуулдын дарааллыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж баталсан. УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлэх асуудалд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл шинэчилсэн найруулга, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл шинэчилсэн найруулга, Төсвийн тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслийг хэлэлцэх хуваарь гаргаад байгаа юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж