“Оюутолгой” ХХК-д төслийн менежментийн мэргэжилтнээр ажиллаж байгаад гадаад, монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэх хүсэлт тавьж улмаар ажлаасаа халагдсан гэх С.Гантуяа уриалга гаргажээ. Түүний уриалгад “Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа Монгол гадаад ажилчдын цалингийн түвшин хэт ялгаатай (багадаа 10-20 дахин) байгаа нь эдийн засгийн хувьд төдийгүй Монгол хүний үнэлэмжийг бууруулж, Монгол ажилтнуудыг хүндлэхгүй, үл ойшоох, доромжлох, дарамтлах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зэрэг сөрөг үр дагавар ажлын байранд бий болгож байна. Гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа болон шударга бус явдлаас болж хохирсон, дарамтанд байгаа, эрх ашиг нь зөрчигдсөн бүх Монголчуудаа бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Бид дээр дурьдсан сайн жишгийг тогтоож Монголдоо Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх боломжыг бид өөрсдөө л бүтээж чадна. Монгол хүнийг хүндэлье, Монгол хүнийг үнэлье” гэж бичжээ.
Б.ХАЛИУН