Бо Силайг намаас хөөх асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Бо Силайг намаас хөөх асуудлыг шийдвэрлэнэ

Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр энэ долоо хоногт болох тус улсын Коммунист намын 18 дугаар хурлаар сүүлийн үед олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаад байсан Чунцинь хотын Коммунист намын экс дарга Бо Силайг намаас хөөх тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх гэнэ. Удахгүй халаагаа өгөх Хятадын дарга Ху Жинтао болон дэд дарга Си Жинпин нарын тэргүүлж буй Коммунист намын их хуралд зориулсан оршил хурал өнгөрсөн пүрэв гаригт хаалттайгаар эхэлсэн юм.

Намын их хурлаар Бо Силайн асуудлаас гадна Төмөр замын экс сайд Лю Зижинтай холбогдох хэргийг мөн авч хэлэлцэх гэнэ. Бо Силайн хувьд албан тушаалаа урвуулсан болоод Английн бизнесмен Нейл Хейвудын үхэлд ял сонссон  эхнэрийнхээ хэрэгт холбоотой хэмээн буруутгагдаж байгаа бол Лю авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж