Меркель өрсөлдөгчөөсөө илүү нэр хүндтэй

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Меркель өрсөлдөгчөөсөө илүү нэр хүндтэй

Олон нийтийн санал асуулгын дүнгээр Германы өнөөгийн канцлер түүнтэй сонгуульд өрсөлдөх социал демократ Пер Штайнбрюкаас илүү нэр  хүндтэй байна. Германчууд Меркелийг туушьай бөгөөд итгэл үнэмшилтэй гэжээ.

ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн, Христийн ардчилсан холбооны  (ХАХ) лидер Ангела Меркель (Angela Merkel) хүн амынхаа дунд Социал демократ намын (ГСДН) нэр дэвшигч Пер Штайнбрюкээс (Peer Steinbrьck) илүү нэр хүндтэй байна. Үүнийг өнгөрсөн бямба гаригийн 3-ний өдөр нийтлүүлсэн Focus гэх долоо хоногийн сонины захиалгаар Emnid хүрээлэнгийн явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ. Германчуудын ихэнх нь Меркелийг тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай бөгөөд итгэл үнэмшилтэй, ер нь Штайнбрюкээс илүү дотно харагддаг гэсэн байв.

Нэн ялангуяа Засгийн газрын тэргүүнийг дэмжигчдийн тоо сүүлийн үед нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, есдүгээр сард шууд сонгууль явуулсан бол Меркелийн төлөө 46 хувь, Штайнбрюкид 37 хувь нь санал өгөхөөр байсан бол одоо тэр үзүүлэлт нь 51 ба 26 болжээ. Германы зүүн хэсэгт энэ зөрөө нь бүр ч их аж. Тэнд Меркелийг 60 хувь нь дэмжиж байна. Штайнбрюкийн төлөө дөнгөж 18 хувь нь санал өгчээ.

Штайнбрюк санхүү, эдийн засгаар л Меркелиэс илүү явж байна

Европын бодлогын хувьд Меркелийг 62 хувь Штайнбрюкийг 17 хувь нь тус тус дэмжив. Социал демократуудын талынханы 62 хувь канцлерийг дэмжлээ. Намынхан нь Штайнбрюкт 26 хувийн саналаа хэлжээ.

Тавьсан зорилгодоо илүү тууштай, итгэл үнэмшилтэй гэж Меркелийг дэмжигч 62 хувь үзсэн бол өрсөлдөгчийг нь 21 хувь л сайн гэв. Зөвхөн санхүү, эдийн засгаар Штайнбрюк 42 хувийн дэмжлэг авсан бол Меркелийг энэ салбарт сайнаар үнэлэгчид 37 хувьтай байна.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж