Ардчилсан нам хоёр танхимтай парламентын эсрэг зогсоно | News.MN

Ардчилсан нам хоёр танхимтай парламентын эсрэг зогсоно

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам хоёр танхимтай парламентын эсрэг зогсоно

Энэ бол Ардчилсан намаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тавьсан илтгэлийн нэг хэсэг. Монгол Улс өнгөрсөн 20 жилд ардчилсан замаар замнахдаа юун дээрээ алдав, юуг онов гэдэгтээ дүгнэлт хийж, ирэх 10 жилд иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг нь хангаж өгөхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг гаргаж ирэхийн тулд Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрийг зургаа дахь аймагтаа зохион байгуулсан нь энэ.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА УУ?

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд хүн бүр өмчтэй, өмчиндөө эзэн байх ёстой гэж хүссэн ч энэ хүсэл яагаад биелээгүй вэ гэдэгт хариултыг өгөх ёстой. Хэн урагш түлхэв, хэн хойш татав, социализмын хуучин хөрсөн дээрээ хий эргэж ирсний нэг шалтгаан юу байв? Саяхан МАН-ын даргын хийсэн “Монгол орон хоёр танхимтай парламенентын тогтолцоо руу явах ёстой” гэдэг мэдэгдэл энэ асуултын нэг хариулт гэдгийг Д.Эрдэнэбат дарга хэлсэн юм. Хоёр танхимтай парламентын тухай энэ яриа бол сонгуулийн тогтолцоогоо шинэчлэхгүй байя гэсэнтэй агаар нэг юм. Монголчууд 20 жил мажоритари тогтолцоогоор явлаа. Үүнээс болж Монгол Улс хөгжөөгүй, МАН-д л ашигтай байсан. Зүүн Европын бүх улс ардчилсан парламентын тогтогцоог сонгохдоо сонгуулийнхаа тогтолцоог ч бас пропорциональ рүү шилжүүлсэн, ганцхан Монгол Улс л үүнийг хийж чадаагүй. Үүний уршгаар Монголын шилдэг сэхээтнүүдийн төлөөлөл байх ёстой парламент мөнгөтэй хүмүүс, хувь улстөрчдийн өрсөлдөөний тал-бар болж хувирсан. Эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдлыг үгүй хийсэн. Төрд мөнгөтэй хүмүүс л шургалж, олигархийн бүлэглэл бий болсон. Үүнийг “Эрдэнэт” хийсэн, “Эрдэнэт” үйлдвэр улстөрчдийн саалийн үнээ болсон. Ажлаа хийж чаддаггүй, дээрээс унасан хүмүүсийн томилгооны газар, улс төрийн байгууллага болсон. МАН-ын батлахыг үйлдвэрийн ажилчдад зохион байгуулалттайгаар тарааж байгаа ньүүний нэг илрэл гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэлцүүлгийн үеэр хатуухан хэлээд авсан юм.
Тэр мөн “Эрдэнэт” үйлдвэр шинэ техник технологи нэвтэрсэн бүтээн байгуулалтын том цогцолбор байх ёстой болохоос биш, эрх баригч намын гар хөлийн үзүүрээр хөдөлдөг улс төрийн байгууллага байх ёсгүй. Энэ үйлдвэр улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байхад Эрдэнэт хот 1800 гаруй хүн ажилгүйчүүдтэй, хүн амынх нь 20 хувь ядууралд идэгдсэн байна. Үйлдвэр нөөцийнхөө 1/3-ийг барсан, одоо үлдэж байгаа 2/3 дээр ямар бодлого барихыг ярих ёстой. Өнгөрсөн хоёр жилд үйлдвэрийн борлуулалт, тэнд ажиллагсдын тоо хоёр дахин буурсан. Эрдэнэт бол хоёр сумтай аймаг бус, аж үйлдвэрийн том хот болох ёстой. Уулын баяжуулах үйлдвэрийг дагасан боловсруулах жижиг үйлдвэрүүдийг байгуулах ёстойгоос биш, улстөрчдийг тэжээх ёсгүй. Хамгийн их ажил ундарч байх ёстой Эрдэнэтийг энэ төр ашиг-лаж чадсангүй, үүн дээр манай хэлэл-цүүлгийн гол агуулга байх ёстой. Үүний тулд “Эрдэнэт-Монгол 2020” хөтөлбөрийг гаргаж ирнэ, түүнээс биш “Орхон 2020” гэж хөтөлбөр байх ёсгүй шүү гэлээ.
Үүний зэрэгцээ Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга намын дотоод байдалд ч мөн шүүмжлэлтэй хандсан. Тэр “Өнөөдөр Ардчилсан нам эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст дарангуйлагдсан байна. Ардчилсан нам байхгүй бол ардчилал ч байхгүй болно. Ардчилал байхгүй бол Монгол Улс хаантай л болно. Ардчилсан нам дарга томилогдсон нарын нам бус, жирийн гишүүдийн нам байх ёстой” гээд үүн дээр идэвхитэй ажиллахыг гишүүдээсээ хүссэн юм.
Үүний дараа “Лектор” төвийн захирал Ц.Баатархүү Орхон аймгийн Ардчилсан намын гишүүдэд зориулж, “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг хэрхэн явуулах талаар сургалт зохион байгуулж, ажлыг хэсгүүдийг хуваарилсан. “Монгол хүн 2020” хөтөлбөр “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрүүл Монгол хүн”, “Эрдэм боловс-ролтой Монгол хүн”, “Ажил орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн” гэсэн таван салбар хуралдаанаар үргэлжилж, саналуудаа нэгтгэсэн юм. Мөн аймгийн намын байгууллагаас уг хэлэлцүүлгийг сум, баг бүр дээр үргэлжлүүлж, ирсэн саналуудыг нэгтгэн “Орхон 2020” хөтөлбөрт тусгах ёстой.

Хорин настай ардчилал монголчуудын хараалыг идэх ёсгүй гэв

Орхон аймагт зохион байгуулсан энэ удаагийн “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гадаад харилцааны дэд сайд Н.Болор нар оролцсон. Орхон аймгийн Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалт дээр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэлээд хатуу байр суурь илэрхийлсэн гэж болно. Тэрээр,
-Хорин настай ардчилал монголчуудын хараалыг идэх ёсгүй шүү. Үүний төлөө Ардчилсан нам ажиллах ёстой. Хорин жил ардчил-лын замаар явлаа, надад юу ч наалд-сангүй гэж ярих хүн өнөөдөр ч гэсэн байгаа, “Монголчууд ардчиллын замаар явахгүй” гэж М.Энхсайхан дарга сонгуулийн өмнөх гурван жил ярьсан. Ардчиллаар явахгүй гэвэл бид хаантай л үлдэх болно. Тиймээс бид намынхаа нэрийг хагас хугас ч болов золиослоод хамтарсан Засгийн газарт орж ажилласан. Ядуу байгаа, өмчгүй байгаа иргэдээ өмч хөрөнгөтэй бол-гохын тулд бид Засгийн газарт орсон, энэ ажлынхаа ард гарлаа. Тавантолгйн ордын 4 хувийг “Энержи ресурс” компанид үлдээгээд бусдыг нь төрд авсан. Энэ дөрвөн хувь өнөөдөр дөрвөн их наяд төгрөгийн үнэ хүрч байна. Үлдсэн 96 хувь нь тэгвэл 96 их наяд төгрөг блно. Үүний 2,7 сая монголчуудад хуваахад нэг хүнд 3.5 сая төгргийн баялаг ноогдож байна. Тиймээс энэ ажлыг зохион байгуулсан Н.Алтанхуяг даргад баярлалаа гэж хэлэх ёстой. Гэхдээ энэ орд авлигагүй, дарга нарыг тэжээдэггүй, дэлхийн зах зээл дээр үнэ хүрсэн, үр ашигтай том аж ахуй болсон цагт ийм үр дүнд хүрнэ. Авлига, хээл хахуульд идэгдсэн төртэй, дарга нарыг тэжээдэг аж ахуй болох юм бол ард түмэн юу ч хожихгүй. Ардчилсан нам засагт байгаа нөхцөлд авлигын асуудал гарахгүй шүү, би үүн дээр итгэлтэй байна. Хэрвээ Ардчилсан намын сайд нар Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө авлигад холбогдсон байх юм бол нэг насаараа монголчуудын хараалыг идэх болно. Бид тийм бүдүүн зүрхтэй, тийм совестьтой хүмүүсийг Засгийн газарт оруулаагүй гэлээ.     

Б.ЗАЯА

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2011-04-05 202.179.18.179

ЗАНГАРАГАТАЙ ХУЛГАЙЧ ШҮҮ

Avatar

бид 2011-04-05 202.179.18.179

зөв Эрдэнэбат салхи хагалав Наадуул чинь боож үхнэээ

Avatar

Зочин 2011-04-05 124.158.125.116

Эрдэнэтийнхэн хохчинь

Avatar

tom 2011-04-05 202.55.191.22

zov helj bna AN iinhand itgej bna ted business hiideg gishyyd ni ilyy ch baij magad getel MAN d toroos torson terbumtan bank huvaaj iddeg luivarchid Erdenetiin GOK iig huvaaj idegchid l dyyren baina shyy ug ni ard tymnii boloh mongiig MAN iinhan l idej uudag shyy dee

Avatar

Зочин 2011-04-05 183.81.169.3

АН хөөрхий дөө хайран нам

Avatar

Эрдэнэчймэг 2011-04-05 202.126.89.15

Хаха

Avatar

Эрдэнэбатад 2011-04-05 202.180.218.254

Эрдэнэбат бол хогийн луйварчин гэдгийг хүн бүр л мэднэ ш дээ Хэзээний л хаа сайгүй худлаа шааж явдаг байсан бууны нохой МАН АН 2-ын чинь харин АН-д нь илүү олон бизнесмен байдаг гэж би хараад байгаа шүү Бизнесмен хүн бол хэзээд л өөрийнхөө эрх ашгийг түрүүнд тавьдаг л байхгүй юу

Avatar

Эрдэнэчймэг 2011-04-05 202.126.89.15

💜💜💜💜💜гоё

Avatar

Зочин 2011-04-05 122.201.21.26

о

Avatar

Сүх 2011-04-05 122.201.21.26

Эрдэнэт үйлдвэрт Ганзориг ирснээр авилгал бүүр газар авч МАН ыг тэжээдэг болсон энд тэнд хурдан морины уралдаан болоход ГОК ийн хүнд даацын уул уурхайн машинууд тос шатахуунаа үрж очоод шөнөжигөө цас түрээд зогсож байдаг Ард түмний баялагаар Архангайдаа бэлэг барьж энэ хүн дуусгаж байна Нүдэн дээр илт зайлуулж хөрөнгийг нь хурааах хэргэтэй

Avatar

Gan-tomor hoorhii doo 2011-04-05 202.131.236.131

Jinhene doli shaaj bna daa Tsaad Altan-huyag chini jinhene hor nairuuldag hun Suuliin ued zurkh ni uheed hor nairuulj chadahgui baigaa yum Tuunees bish jinhene hun mnuutai hun shuu dee ALTAN-GADAS = ALTAN-GEDES = ALTAN-GUDAS 20 jil hanilsan ehner huuhdee hayadag Korea yavsan zaluugiin ar geriig uimuulsen zaluu ohidod hobby-toi Altan- huyag bol **-huyag mon Mongoliin hamgiin ner muutai uls torch

Avatar

Зочин 2011-04-05 203.91.113.9

монгол шар үрийн төмс байнга зарна Утас 99020029

Avatar

Зочин 2011-04-05 183.81.169.3

Ганзориг сайн захирал Дарга нарт халтай Ажилчиддаа ээлтэй сайн дарга Оросуудаас ганц хамгаалж чадаж байгаа Монголын түшиг тулгуур Гавьяат эдийн засагч Ганзоригийг огцруулах гэж АН-хан оролдвол бид ажил хаях болно Дорлигжав захирал байхад олддог байсан мөнгө олдохоо болилоо гэж ажилчдад ээлтэй даргыг маань илүү үзэх хэрэггүй шүү АН-ынхан хэн ву гэдгээ одоо харуулах болж дээ

Avatar

Зочин 2011-04-05 202.70.41.196

Монголын Рояаль Академид 2 сар тутам Европын өндөр хөгжилтэй улс орнуудын мэргэжилтэн багш нар хүрэлцэн ирж сургалт зохион байгуулдагтай холбогдуулан энэ удаа 2011 оны 04-р сарын 07-09-ний хооронд нийт 3 өдрийн “Даяарчлалын эрин үе дэх маркетинг” сэдэвт сургалтыг удирдан явуулахаар Их Британий “Hilton” группын Бизнес хөгжил эрхэлсэн захирал “Vision Factor” training company-ийн ерөнхий захирал Олон Улсын итгэмжлэгдсэн маркетер MSC CIM ISMM Mahen Ramsurrun хүрэлцэн ирж байнаДэлгэрэнгүй мэдээлэлийг 9909690688081417

Avatar

Зочин 2011-04-05 183.81.169.3

Энэ шороон царайлсан Эрдэнэбат гэж дүнкүү нөхөр амандаа орсныг бүлт ш*** юмаа Юу ярьж байгаагаа ойлгох толгой түүнд байна уу Ай мэдэхгүй Хамтарсан засагт орж каашныхаа мөн пампарсныхаа мөнгөтэй болсон гэдгээ эд нар мартах учиргүй юм даа

Avatar

Зочин 2011-04-05 183.81.169.3

Солирцгоо Ардчилалын нэрийг барьсан аалзнуудаа Харин та нарын идсэн уусан чинь Монголчуудад ил болж байгаа шүү Жинхэнэ ичих нүүргүй луйварчин хулгайчууд бол АН-хан гэдгийг энэ намын эгэл гишүүд ч хэлээд өгнө Харин Сүүлийн нэг жилд ажилчдынхаа цалинг 60 хувиар нэмсэн Ганзориг захирлыг магтах ёстой Тийм захирал Эрдэнэтийн түүхэнд байсан гэж үү Тэр дарга нарын шахааны бизнесийн хумисан нь өөрийг нь муу хэлүүлэх үүд болж байна

Avatar

Зочин 2011-04-05 202.131.228.10

АН-ын п-нууд зайлаачНэг танхимтайгаа

Avatar

Дорлигжавд 2011-04-05 122.254.113.67

Ганзориг Галбаатарыг сайн мэддэгийн хувьд одоо дээлийг нь нөмрүүлэх болжээ Эрдэнэтийнхэн ямар их мөнгө хийгээд ямар хэцүү амьдарч байгаа өөрөө мэдэрч байгаа Энэ бүх мөнгөний хэдэн хувь улсад хэдэн хувь МАН-ын томчуулын карманд ордогийн Галбаатар гуайг ганцад хийхэд л хэлээд өгнө Бид энэ новшнуудаас бүр залхаж гүйцлээ Тэдний орон гэр үр хүүхдүүд ямар болсныг ирээд үз Бүгд гадаадад амьдарч байна

Avatar

Зочин 2011-04-05 122.254.113.67

Алтанхуягаа ард түмний дунд ийм үг сонсох хүлээлт байсан юм шүү Та 2 одоо л зөв ярьж байна Ялзарсан Эрдэнэт авилгач Ганзориг өгөх газар нь мөнгөө өгдөггүй авилгачийг тэжээдэг 10 сая-аар гавъяат авсан Галбаатарыг бид шалгуулах болно Хамгийн адгийн шааруудыг МАН Эрдэнэтэд шахаж золиосолсон Сонгуулийн Баттулга Ганзориг Галбаатар 3-ыг Монгол улсад ардчилсан ерөнхийлөгч ардчилсан прокурар ардчилсан АТГ байхад үлдсэн насыг нь шоронд өнгөрөөх болно Энэ гурвын авилгалын талаар баримт цуглуулах сайт нээх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж