“Автобус-1”-ийн ажилтнууд санал солилцож байна

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

“Автобус-1”-ийн ажилтнууд санал солилцож байна

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг томоохон компанийн нэг  “Автобус-1” компанийн ажилчид ажлын ачаалал их боловч цалин бага гэсэн шалтгаанаар өнөөдөр өглөө үйлчилгээнд гарсангүй. Компанийн ажилчид удирдлагуудтай үл ойлголцох байдал үүссэн тул Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон том оврын автобус компанийн ажилтны төлөөллүүд асуудлыг шийдвэрлэхээр хуралдаж байна.

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад, “Одоо ярилцаж байгаа болохоор цаашид асуудлыг хэрхэн шийдэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбар өглөө.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж