“Хангарьд” олон улсын тэмцээнд үзүүрлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

“Хангарьд” олон улсын тэмцээнд үзүүрлэв

БНСУ-ын Инчон хотноо болсон олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд Япон, Саудын Араб,  Хятад, Тайланд, Монгол, Өмнөд Солонгосын зургаан баг оролцсоноос Монголын “Хангарьд” клуб хоёрдугаар байрт шалгарч, сайхан амжилт гаргалаа. “Эрдэнэт” үйлдвэрийн хөлбөмбөгчид эхний тойрогт Саудын Арабын багийг 7:1, дараа нь Японы “Китакушу” клубыг 3:0 буулган авч шигшээ тоглолтод Тайландын “Бангконг”-т 2:3 дийлдэн мөнгөн цомын  эздээр тодорлоо. М.Отгонбаяр дасгалжуулагчтай, С.Баярзаяа ахлагчтай “Хангарьд” клубынхан өмнө нь Инчонд хоёр удаа урилгаар хүрэлцэн ирж, цуврал нөхөрсөг тоглолт хийж байсан бөгөөд энэ удаа “Инчон-2012” олон улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд нэр заан уригдсан билээ. 

Инчон хотын дарга  Ноён Сон Ёнг Гил, Инчон-2014 Азийн наадмын зохион байгуулах хорооны удирдлагууд хаалтын ёслолд оролцож, Тайланд, Монгол багийн шагналыг гардуулав. Цомыг дагалдаг түрүүлсэн багт 3000 ам.доллар, үзүүрлэсэн багт 1000 ам.долларын мөнгөн шагнал дагалдсан байна. Тэмцээний хамгийн шилдэг тоглогчоор О.Мөнх-Од /4 гоол/ шалгарсан бол “Fair play” цэвэр тоглолтын шагналыг С.Баярзаяад олгосон байна. Ирэх жилийн тэмцээн 2013 оны аравдугаар сард болох бөгөөд 10 орны баг оролцох төлөвтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж