Бүс нутгийн намын санал 30 хувь хүртэл буурав

Хуучирсан мэдээ: 2012.11.04-нд нийтлэгдсэн

Бүс нутгийн намын санал 30 хувь хүртэл буурав

Украины сонгуульд эрх баригч Бүс нутгийн намын санал 30 хүртэл хувь болон буурлаа. УДАР намын лидер Кличко сонгуулийн саналыг хүчингүйд тооцохыг үгүйсгэсэнгүй.

Украины сонгуулийн олон мандаттай тойргуудын саналын хуудасны 99,79 хувийг тоолсон протоколын дагуу Бүс нутгийн нам 30 хувийн санал авчээ. Сонгуулийн төв комиссийн мэдээнээс иш татан “Интерфакс”  агентлаг мэдээлжээ. СТК-ийн мэдээгээр  "Батькивщина" – 25,53%, УДАР – 13,95%, КПУ – 13,18%, "Свобода" – 10,44% саналыг тус тус авсан байв.

УДАР хууль хяналтынхныг огцруулахыг шаардав

УДАР нам сонгуулийн ажиллагаанд оролцсон хүчнийхнийг огцруулахыг шаарджээ. “Манай жигүүр, манай нам, манай лидер, “Беркут”, хүчнийхэн сонгуулийн ажиллагаанд хутгалдан оролцсонд гэм буруутай хүчнийхний удирдлагыг огцрохыг шаардаж байна” гэж уг намаас депутатад нэр дэвшигч Ирина Геращенко "Интер" телевизээр ярихдаа мэдэгджээ.
Түүний хэлснээр, 139 дүгээр тойргийн (Одесс муж) депутатад УДАР нэр дэвшигч Ольга Герасимьюкт халдсан хэрэгт эрүү үүсгээгүй бөгөөд Черкасск, Киевская, Николаевская мужууд болон Киев хотод хүчнийхэн сонгуулийн ажиллагаанд оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж