Орсе музейн уран барилгач нас барав

Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Орсе музейн уран барилгач нас барав

Италийн уран барилгач ба дизайнч Гаэ Ауленти (Gae Aulenti) удтал хүндээр өвчилж байгаад Милан дахь гэртээ арваннэгдүгээр сарын 1-нд 84 настайдаа таалал төгслөө.
Гаэ Ауленти Францын Орсе музей, орчин үеийн урлагын Помпиду төвийн  уран барилгач гэдгээрээ  дэлхийд алдартай. Орсе музейн зураг төсөлд тэрээх 1981-1986 онд ажиллан дизайныг нь хийн тавилга, гэрэлтүүлгийг нь сонгожээ. Үүний зэрэгцээ  Ауленти Венецийн Палаццо Грасси шинэчлэл болон Сан-Франциско хотын Азийн урлагийн музейн зураг төслийг хийсэн байв.

Ауленти 1927 оны арванхоёрдугаар сарын 4-д Италийн Удине мужийн Палаццоло-делло-Стелла сууринд төржээ 1953 онд Миланы техникийн их сургуулийг уран барилгачийн мэргэжлээр төгссөн. Түүний уран бүтээлд неореөлизм ба neoliberty гэх урсгалууд хүчтэй нөлөөлсөн байдаг.

Уран барилгач, дизайнчераас гадна Ауленти Венецийн уран барилгын сургууль, Миланы Техникийн их сургуульд багшилж байсан юм. Түүнийг Францын Хүндэт легионы одон, мөн мэргэжлийн олон тооны шагнал авч байсан. Ауленти нь Брера хотын дэгжин урлагийн академийн дарга байв. Сүүлийн удаа тэрээр аравдугаар сарын 16-нд олны өмнө харагдсан. Нөхрөөсөө салсан тэрээр охин  зээ хоёртойгоо амьдарч байсан. Зээ охин нь бас уран барилгач юм. Түүнтэй салах ёслол Ла Скала театрт болно.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж