Багахангай дүүргийн багш нарын бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Багахангай дүүргийн багш нарын бага хурал боллоо

Дүүргийн Багш нарын бага хурлыг 2011 оны 09-р сарын 07-нд зохион байгуулж урилгаар дүүргийн Засаг даргын орлогч С.Эрдэнэбаяр оролцон багш нартай уулзаж тэдний санал бодлыг сонслоо.

“Дүүргээс 2010-2011 оны хичээлийн жилд боловсролын салбарт хийсэн ажлын тайлан, 2011-2012 оны хичээлийн жилд баримтлах бодлого, дэвшүүлэх зорилт”-ын талаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Дэнсмаа, “2010-2011 оны хичээлийн жилийн ажлын тайлан, 2011-2012 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилт”-ын талаар, ЕБС, СӨБ-ын байгууллагын захирал эрхлэгч нар товч илтгэл тавьж, Шинэ хичээлийн жилийн зорилт, бага хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Тус арга хэмжээнд нийт сургууль цэцэрлэгийн 61 багш хамрагдаж Багахангай дүүргийн багш нарын бага хурал амжилттай болж өндөрллөө

Эх сурвалж: http://www.ulaanbaatar.mn/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж