Уганда хуурамч гар утастай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Уганда хуурамч гар утастай тэмцэнэ

Угандагийн Засгийн газрын дэргэдэх Харилцаа холбооны хорооны мэдэгдсэнээр тус улс ирэх 2013 оны долдугаар сарын 1 хүртэл хуурамч гар утастай тэмцэх гэнэ. Учир нь тус улс энэ сараас эхлэн дотоодын сүлжээнд холбогдож байгаа утаснуудыг хуурамч болон жинхэнэ хувилбараар нь ялгах үйл ажиллагааг эхлэх гэнэ.

Угандагийн албаны хүмүүсийн мэдээлснээр Зүүн Африкийн орнуудад 17 сая гар утас байгаагийн 30 хувь нь брэндийн утаснуудыг дууриалгаж хийсэн хууль бус хуурамч утаснууд байдаг байна. Уганда улс ийнхүү гар утаснуудын хуурамч жинхэнэ эсэхийг шалгахдаа 15 оронтой “IMEI” бүртгэлээр  ялгаж, хууль бус хуурамч утаснуудыг илрүүлэх аж. Учир нь хуурамч утаснууд “IMEI” код байдаггүй гэнэ.

Харин Угандагийн Харилцаа холбооны хорооноос дээрх хуурамч утаснуудтай тэмцэх хэд хэдэн зохион байгуулалттай  хэлтэс, агентлагуудыг гарган ажиллаж байгаа  юм байна.

Түүнчлэн Кени улсын хувьд мөн өнгөрсөн аравдугаар сараас эхлэн гар утаснуудыг дууриалган хийсэн хуурамч утаснуудыг сүлжээнд холбохгүй байх арга хэмжээг авч эхлээд  байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж