ХААИС-ийн урлаг, спортын наадам бариандаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

ХААИС-ийн урлаг, спортын наадам бариандаа ирлээ

ХААИС оюутан залуусынхаа дунд урлаг, спортын их наадам зохион байгуулж байна. Анхан шатны тэмцээнүүд аравдугаар сарын 20-нд эхэлж, энэ сарын 4-нд буюу ирэх ням гаригт 09.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт шигшээ тэмцээн эхлэх ажээ. Тус наадамд ХААИС-ийн бүрэлдэхүүн долоон сургуулийн 10 мянга гаруй оюутан хамрагдаж байгаа юм.

ХААИС-ийн урлаг, спортын анхдугаар их наадам урлаг, спортын тус тус есөн төрлөөр болж буй. Тодруулбал, волейбол, ширээний теннис, шатар, үндэсний бөх, чөлөөт бөх, хөнгөн атлетик, модон бөмбөг, олс таталт, сагсан бөмбөг спортын есөн төрөл, харин урлагийн наадам гоцлол дуу /нийтийн ба эстрадын/, гоцлол дуу /ардын ба уртын/, гоцлол бүжиг /6-10 хос/, цэнгээнт бүжиг /6-8 хос, европ, латин бүжиг/, хоршил дуу, чөлөөт үзүүлбэр /урлагийн аль ч төрлөөс сонгож болно/ гэсэн төрлүүдээс бүрдэж байна.

Энэхүү наадам нь оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад өөрсдийгөө нээн таних боломжийг тэдэнд олгоно гэж зохион байгуулагч багш нар үзэж байгаа юм. Их наадмын хаалтын арга хэмжээ соёл урлагийн тоглолтоор эхэлнэ. Энэ үеэр спорт бүжгийн нүүр царай “Хатантуул”, “Хатан-Эх” хамтлагууд шилдэг үзүүлбэрүүдээсээ сонирхуулах гэнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж