“Halloween”-ны баярын үеэр золгүй явдал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

“Halloween”-ны баярын үеэр золгүй явдал болжээ

Испанийн нийслэл Мадрид хотноо жил бүрийн аравдугаар сарын 31-ний шөнө тэмдэглэдэг “Halloween” аймшгийн баярын үдэшлэгийн үеэр олон зуун хүний хөлд гишгэгдэн гурван хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Хохирогчдын хоёр нь 18 настай, нэг нь 25 настай бүсгүй байсан гэнэ. “Madrid Arena”-д болсон  “Halloween” баярын хөгжмийн шоунд цугласан олны дунд үймээн дэгдсэнээс дээрх хэрэг гарч, хаалганы орчимд хүмүүс шахцалдан үймснээс болжээ.

Одоогоор үймээн, сандралдаан гарах болсон шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлснээр хүмүүсийн дээрээс гэрэлтүүлэг унасан гэнэ.

Өмнө нь 2010 онд Германд  “Love Parade” хөгжмийн наадмын үеэр олныг хамарсан үймээний үеэр 21 хүн амь үрэгдсэн золгүй явдал болж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж