“Ле Ман-2011” цуврал уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Ле Ман-2011” цуврал уралдаан эхэллээ

Дэлхийн хамгийн анхны авто уралдаануудын нэг “Ле-Ман” уралдааны шинэ улирал нээлтээ хийжээ. Энэ улирлын эхний гараа Францын Марсель хотоос 40 км зайд орших Ле Кастеллет тойрог замд болсон байна. Мэдээж өнгөрсөн жилийн аварга Францын “Пескароло” баг олны анхаарлын төвд байлаа. Энэ багийг “Үндсэрхэг” бүрэлдэхүүнтэй баг гэдгийн учир нь бүх нисгэгчид нь Франц тамирчид байдагт оршино. Тэгвэл нутагтаа болсон гран-прид ч тэд тун сайн байсан юм. Эхний эгнээнээс уралдааныг эхлүүсэн тэдний хувьд замын туршид тактикийн уралдааныг тун сайн хийснийхээ ачаар шинэ улирлаа ялалтаар эхлүүлсэн байна. Харин удаахь байрт Их Британийн “Грэйвс” баг орсон байна. Тэдний хувьд энэ жилийн тэмцээнд Саудын Араб гаралтай авьяаслаг нисгэгч Карим Ойяг эгнээндээ нэгтгэсэн нь эхний гараанаас эхлээд л үр дүнгээ өгчээ. Тэрбээр багаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсний ачаар “Грэйвс” багийн дүнгээр хоёрдугаар байрт орсон юм. Харин Францын өөр нэгэн баг “Пегасус”-ын хоёр ч тамирчин замын 11 дэх тойрогт болсон ослын улмаас  тэргүүлэгчийн өрсөлдөөнөөс хасагдаж, гуравдугаар байрт орох амжилт гаргажээ. “Ле Ман” цуврал уралдааны дараагийн гараа тавдугаар сарын 7-нд Бельгид болно.

Score Studio   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж