372 иргэнд халамжийн үйлчилгээ үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

372 иргэнд халамжийн үйлчилгээ үзүүлжээ

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэсээс “Нийгмийн түншлэл” уулзалтыг хамтран ажилладаг ТББ-уудтай хамтран зохион байгуулжээ. 2012 онд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах үйлчилгээг “Цанид” эмнэлэг, сэргээн засах үйлчилгээг “Заяа төөрөг” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах эмчилгээ, мөн өдрийн үйлчилгээг “Соёл Сод Оюу” ХХК зэрэг нийт долоон компани, ТББ-аар гүйцэтгүүлж, гэрээгээр хамтран ажилласан байна. Энэ ажлын хүрээнд 372 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд халамжийн үйлчилгээ үзүүлжээ.

Нийгмийн түншлэл, нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай үйл ажиллагаа уялдуулах, харилцан мэдээлэл солилцох, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл гаргахын тулд дээрх уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уулзалтад Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хүүхдийн “СОС” хотхон, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан дахь салбар, ХБИргэд, нийгмийн эмзэг бүлэг, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийн эрх ашгийг хамгаалан ажиллах зорилготой ажиллаж буй 10 гаруй байгууллагын тэргүүнүүд оролцсон байна.

Эх сурвалж: www.e-darkhan.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж