Шашны 32 байгууллагын зөвшөөрлийг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Шашны 32 байгууллагын зөвшөөрлийг сунгажээ

Нийслэлд христ, будда, католик шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 42 байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгах, эсэх асуудлыг өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Үүнээс католикийн, буддист хоёр, христийн 28, нийт  32 байгууллагын үйл ажиллагааг ирэх 2013 оны арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл сунгав. НИТХ-ын Ажлын албаны зүгээс дээрх байгууллагуудыг үйл ажиллагааны үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзжээ.

Харин үлдсэн 10 байгууллагыг үйл ажиллагааны хяналт шалгалтын асуудлыг Шашин сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэгт үүрэг даалгасан байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж