Загварын долоон коллекцийг тайзнаа дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Загварын долоон коллекцийг тайзнаа дэлгэнэ

Урлах Эрдмийн дээд сургууль 2003 онд 10 жилийн ойгоороо монголд анх удаа  “Ulaanbaatar Fashion week” буюу “Улаанбаатарын загварын долоо хоног”-ийг зохион багйуулсан юм. Үүнээс хойш жил бур уламжлал болгон энэхүү загварын шоуг зохиож байгаа бөгөөд  өчигдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийлээ. Найм дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь хавар, зуны загварын чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэгтэй юм. “Ulaanbaatar Fashion week”-ийг нээн “Урлах эрдэм”-ийн дизайнер Н.Нямцэцэгийн “Үндэсний уран сэтгэмжийн загварын үзүүлбэр”-ийг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид тайзнаа амилууллаа.  Долоо хоногийн турш  тус дээд сургуулийн загвар зохион бүтээгчдийн бүтээлийг  “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид өмсөн, дуучин С.Наран, “Мотив” хамтлаг ая дуугаа өргөн барих юм. Улаанбаатарын загварын долоо хоногийн онцлог нь өдөр бүр 80-120 гаруй загвар бүхий шинэ коллекцийг дэлгэн  үзүүлнэ. Мөн үзүүлбэрт орсон загваруудыг худалдан авах буюу өөрийн хэмжээгээр захиалах боломжтойгоороо давуу талтай аж.
Ингээд  долоо хоногийн турш үдэш бүр 20.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Үзэсгэлэнгийн их танхимд  болох загварын шоуны хуваарийг хүргэж байна.
4-нд буюу Даваа гариг, 20 цагаас.       Дизайнер Б.Эрдэнэчимэг
                              “2011 оны намар/өвлийн арьсан эдлэлийн коллекци”
5-нд буюу Мягмар гариг, 20.00 цагаас.       Дизайнер Х.Одхүү, В.Пүрэвсүрэн
                 “2011 оны хавар/зуны коллекци” /өдөр тутмын ба гоёлын загварууд/
6-нд буюу Лхагва гариг, 20.00 цагаас.       Дизайнер С.Баярмаа
                              “Этно-панк коллекцийн үзүүлбэр”
7-нд буюу  Пүрэв гариг, 20.00 цагаас.       Дизайнер Н.Үнэнбат
                               “2011 оны хавар/зуны эрэгтэй хувцасны коллекци”
8-нд буюу Баасан гариг, 20.00 цагаас.       Дизайнер М.Энхжаргал
                               “2011 оны намар/өвлийн гадуур хувцасны коллекци”
9-нд буюу Бямба гариг, 20.00 цагаас.       Дизайнер Э.Энхчимэг
                 “2011 оны хавар/зуны коллекци” /өдөр тутмын ба гоёлын загварууд/     тус тус
тайзнаа амилах юм.
Улаанбаатар загварын долоо хоног”-ын тасалбар 5000 төгрөг, 1950-д захиалбал үнэгүй хүргэж өгөх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж