
Ерөнхий боловсолын сургуулийн сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт арваннэгдүгээр сарын 9-нд эхлэх байсныг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас орон нутгийн сонгуультай холбогдуулан хойшлуулжээ. Ингэснээр дунд сургуулийн сурагчдын амралт 12-ноос эхлэх бол зургаа, долоон настнуудын амралт үүнээс долоо хоногийн өмнө буюу 5-наас эхлэх юм байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН