Кёкүшюүзан Монголын сумочидтой утсаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Кёкүшюүзан Монголын сумочидтой утсаар ярьжээ

Арлын Япон улсын сумо бөхчүүд даваа наймаалцах асуудал ил болж монголын бөхчүүд холбогдоод байгаа.  Васедагийн их сургуулийн профессор Шигеру Итогоор удирдуулсан хөндлөнгийн шинжээчдийн зөвлөл эцсийн тайлангаа  сумогийн холбооны захирлуудын зөвлөлд өнгөрөгч баасан гаригт танилцуулжээ. Тэдний хийсэн судалгаа, мөрдөн байцаалтын тайланг үндэслэн Сумогийн холбоо тэдгээр бөхчүүдийг сомогийн ертөнцөөс хөөх шийдвэр гаргасан. Тэдний дотор Хакуба А.Өнөржаргал, Токүсэгава Б.Ганболд, Моконами Г.Базарсад болон Коорюү Э.Мөнх-Оргил гэсэн дөрвөн Монголын бөх байгаа. Эдгээр бөхчүүдтэй өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батбаяр утсаар ярьж ямар явдал болсон, даваа наймаалцсан эхэс тухай ярилцсан байна.

Даваа наймаалцсан хэрэгт холбогдоод байгаа монголын сумочид хэрэгт холбогдолгүй гэдгээ Д.Батбаярт дүүгийн хувиар хэлжээ. УИХ-ын гишүүн Д.Батбаяр хэлэхдээ “Энэ явдал нь монголын сумочдод хүчээр хэрэг тулгаж нэр хүндэд нь халдаж байгаа харамсалтай явдал болж байна” гэж мэдэгдлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж