Банкинд хүн буудсан залууг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

Банкинд хүн буудсан залууг шүүнэ

Налайх дүүрэгт энэ оны  хоёрдугаар сарын 3-нд байгууллагын байр руу “Сурвалжлагч байна” хэмээн нэвтэрч, улмаар галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурлын тов гарчээ. Түүнийг шүүх хурал арваннэгдүгээр сарын 6-нд буюу ирэх мягмар гаригт Налайх дүүргийн шүүхэд болох юм байна. Мөрдөн байцаалтын явцад тэрээр “Их хэмжээний өрөө төлөхийн тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан” хэмээн үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа юм. Түүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж