Хунтайж Уиллиамын комик ном гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хунтайж Уиллиамын комик ном гарлаа

Хунтайж Уилльям, Кэит Мидлтон нарын хурим энэ сарын 29-нд болох гэж байгаа билээ. Хосуудын хайр дурлалын түүхийг өгүүлсэн комик номыг Bluewater Productions хэвлүүлж, худалдаанд гаргалаа. “The Royals” нэртэй уг номонд хосуудын хайр сэтгэл хэрхэн үүссэн, сүй тавьсан тухай өгүүлэх ба 32 хуудастай аж.
“Бид энэхүү номоороо үнэхээр бахархаж байна. Бид тэднийг бусдаас өөр биш, тэд яг л бусад залуус шиг дурлалцаж, бие биедээ хайртай болсон гэдгийг харуулахыг зорьсон” хэмээн номын зохиолчид онцолсон байна.
Уг ном 3,99 долларын үнэтэйгээр худалдаанд гарч эхэлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж