
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх дөнгөж сая гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн байна. Ямар шалтгааны улмаас У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан талаар одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтын эхэнд МАН-ын дарга асан С.Батболд бичигдэж байсан бол ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн ард гуравт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл бичигдэж байжээ.
Г.ДАРЬ