УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2012.11.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр орой Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан байна. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсныг ийнхүү олонхи гишүүн гар өргөн дэмжжээ. Уг хуульд өөрчлөлт оруулсан шалтгаан нь орон нутгийн сонгуультай холбогдож байгаа юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны нэгдсэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 90 гаруй саналаар санал хураалгаж дуусгасан байна. Ингэхдээ төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд зардлын давхардлыг анхааралтай ажиглаж ажиллахыг УИХ-ын даргын зүгээс холбогдох байнгын хорооны гишүүдэд анхааруулжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж