
Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн үндсэн шалгуурын 80-аас дээш хувийг хангаж буй компанийн үнэт цаас А ангилалд орж, харин түүнээс доош хувийг биелүүлж буй нь В самбарт тавигджээ. А самбарт 32 компани тэнцсэн ба үүнд “Ремикон”, “Женко тур бюро”, “Шарын гол” зэрэг компанийн үнэт цаас багтжээ.
Цаашид бүртгэлтэй үнэт цаасны арилжааг хоёр буюу түүнээс дээш тооны самбарт хуваан тусад нь явуулах, тухайн самбаруудын арилжааны цагийн хуваарь, самбарт орох үнэт цаасны шалгуур, самбар хооронд шилжүүлэх үндэслэл, хугацаа, программ хангамж, мэдээлэл боловсруулалт, түгээлт болон бусад холбогдох зохицуулалтыг МХБ-ийн Гүйцэтгэх захирал тогтоож байхаар журамд тусгасан байгаа ажээ.