
BlackBerry ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Research In Motion” компани хэрэглэгчдийн удаан хүлээж буй ухаалаг гар утасны шинэ хувилбарыг дэлхийг тойрон нисч буй wireless-тай 50 онгоцон дотор туршиж байгаа талаар өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Ирэх оны нэгдүгээр улиралд BlackBerry-гийн шинэ илүү ухаалаг утас худалдаанд гаргах гэж буй Канадын гар утас үйлдвэрлэгч энэ туршилтыг эхний алхам хэмээн мэдэгджээ. Энэ шинэ бүтээгдэхүүн нь тус компанийн хувьд үхэл амьдралыг шийдэх чухал алхам болох аж. Учир нь хойд Америкт iPhone болон Android гар утасны шинэ загварууд худалдаанд гарсан нь BlackBerry үйлдвэрлэгчдийн хувьд бараг төгсгөл болсон билээ.
RIM шинэ бүтээгдэхүүний и-мэйл, мессеж application-д илүү анхаарал хандуулж байгаа аж. Канадын гар утас үйлдвэрлэгчид BlackBerry 10-ыг гаргах хүртэл зах зээлд тэснэ гэж найдаж байгаа гэнэ. RIM нь Канадын зах зээлд хамгийн ашиг орлоготой компаниудын нэг бөгөөд ашиг нь 2008 онд 80 тэрбум канад долларт цойлж байжээ. Гэвч энэ хугацаанд хувьцаа нь тасралтгүй унасаар нэгж хувьцаа нь долоон канад доллар болж буурчээ. Компанийн хувьцааны энэхүү уналт нь 2009 онд дампуурлаа зарласан Канадын дэвшилтэт технологийн бас нэг аварга Нортелийн гашуун туршлагыг зөгнөж байгаа юм.
Н.ЭНХ