Эхийн одонгийн үнэмлэх нийлүүлэхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Эхийн одонгийн үнэмлэх нийлүүлэхийг санал болгов

Энэ жилээс эхлэн төрөөс дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар I”, зургаагаас дээш төрүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар II” одонгоор шагнаж урамшуулахаар болсон. Энэхүү журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос "Эхийн алдар\" нэг, хоёрдугаар зэргийн одон, түүнийг дагалдах одонгийн хайрцаг, үнэмлэх тус бүр 130 000 ширхэгийг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг өнөөдрөөс эхлэн зарлажээ.  Тендерт оролцох сонирхол бүхий албан байгууллага, аж ахуйн нэгжийг энэ сарын 19-нөөс өмнө баримт материалаа бүрдүүлж өгөхийг онцгойлон анхааруулж байгаа аж.

Д.Долгор       
        
 
     
       
       
     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж