Э.Эрдэнэжамъян АТГ-т мэдүүлэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъян АТГ-т мэдүүлэг өгчээ

Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъян зарлан дуудах хуудсын дагуу АТГ-д газарт биеэр очин мэдүүлэг өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Э.Эрдэнэжамъян мэдүүлэгтээ “Шүүхийн байгууллагаар гэм буруутай нь эцэслэн шийдэгдээгүй, улс төрийн хэрэгт холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байгаа Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажлыг нягталж, шинжээч явуулах хүсэлтийг Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт илгээсэн нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.  
Хэдийгээр Э.Эрдэнэжамъян “Би эрэн сурвалжлахаа зогсоо гээгүй. Улс төрийн хилс хэрэг тул энэ хэргийг сайтар нягталсны үндсэн дээр эрэн сурвалжилна уу” гэх хүсэлт илгээсэн гэж байгаа ч АТГ-аас дэд сайд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай бичиг илгээсэн нь тогтоогдсон гэж мэдэгдсэн.

 Ямартай ч түүний илгээсэн захидлаас болж Олон Улсын Интерполын байгууллага сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг нягтлахаар болоод байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж