
1993 онд анх зохиогдож байсан тус тэмцээн Авсрали, Сингапур, Филлипин, БНАХУ, БНСУ, Тайваньд болж байжээ. Тэмцээнд 18-30 насны 50 загвар өмсөгч улсаа төлөөлөн оролцож байна. Наадмын ялагчийг 10 мянган ам.доллар, 25 мянган ам.доллар бүхий загварын гэрээ, таван мянган ам.долларын фото цомог хийлгэх эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг аж.
Сонирхуулахад, өнгөрсөн жил тус наадамд загвар өмсөгч О.Амгаланбаатар оролцон, 13-р байр эзэлж байсан юм.
Г.ДАША