Цагдаагийн байрны асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байрны асуудлыг шийдвэрлэнэ

Төрийн байгууллагад байр орон сууцны хүрэлцээ орон нутагт дутагдалтай байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн засаг даргын Тамгын газраас Баянцагаан , Угтаалцайдам сумдад цагдаагийн хэсгийн байртай болгох талаар удаа дараа хүсэлт гаргаснаар энэ онд тодорхой хэмжээний төсөв, хөрөнгө батлуулсан байна. Уг барилгын ажлыг гүйцэтгэгчийг ирэх сарын 2-нд сонгон шалгаруулахаар болжээ.  Тендерт оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг дээрх хугацаанаас өмнө холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгөхийг анхааруулж байгаа гэнэ.

Д.Долгор        
     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж