УБТЗ ачилтын дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

УБТЗ ачилтын дээд амжилт тогтоов

УБТЗ өнгөрөгч аравдугаар сарын 12-ний өдөр 1082 вагон буюу 63500 тонн ачаа ачиж  нэг хоногт ачсан ачааны хэмжээг шинэчилсэн. Сарын нийлбэр дүнгээр 27590 вагонд нэг сая 533 мянган тонн ачаа ачиж төлөвлөгөөг 11.87 хувиар давуулан биелүүлсэн түүхэн дээд амжилтыг шинэчилжээ. Оны эхнээс өссөн дүнгээр 13 сая 397 тонн ачаа ачиж 3.75 хувиар, 16 сая 894 тонн ачаа тээвэрлэж 5.92 хувиар, гурван сая 365 мянган зорчигч тээвэрлэж 2.38 хувиар  төлөвлөгөөг  давуулан биелүүлээд байгаа ажээ.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж