Эдийн засгийн бодлогоо тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн бодлогоо тодорхойлно

Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллах эдийн засгийн хамтын ажиллагааны 2013 оны үндсэн чиглэлийг тодорхойлох гэж байна. Тодруулбал, дээрх зорилгоор “Монголын эдийн засаг,бизнесийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага БНСУ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны боломж”  сэдэвт ажил хэрэгч уулзалтыг Монголд суугаа БНСУ-ын Элчин сайдын яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран арваннэгдүгээр сарын 15-ны 09.00 цагт “Blue sky” цамхагт зохион байгуулах ажээ. Энэ үеэр хоёр улсын эдийн засгийн салбарын бодлого боловсруулагчид, томоохон пүүс компанийн төлөөлөгчид оролцож, ийнхүү хамтын ажиллагааны хэтийн зорилгыг тодорхойлох юм байна.

Бизнес эрхлэгчид гадны түншээ судлах гэж байгаа бол энд дарж БНСУ-аас уулзалтад оролцох компанийн жагсаалтыг үзэх боломжтой.

http://www.mongolchamber.mn/attachments/article/1548/Korean_delegation.pdf

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж