Коран шатаасан лам лалын том сүмийг онилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Коран шатаасан лам лалын том сүмийг онилжээ

Терри Жонсыг эсэргүүцсэн лалынхны жагсаал. Фото: AFP

Коран судрыг шатаах ыг уриалсан евангелист лам Терри Жонс лалын шашны эсрэг дараагийн алхмаа АНУ-ын лалын томоохон сүмд энэ сарын 22-нд хийнэ хэмээн мэдэгдсэн тухай Reuters мэдээлэв.

Лалын энэхүү сүм Мичиган мужийн Дирборн (Dearborn) хотод байдаг. “Ислам ямар аюултайг бид эсэргүүцлийн ажиллагаанаас нь харлаа. Хүнийг хөнөөх нь аймшигтай. Энэ исламын хэт даврагч талыг харуулж байна” хэмээн Жонс ярьжээ. Үүнийг тэрбээр Афганистанд өрнөж байгаа “Талибууд” нэгдсэн эсэргүүцлийн ажиллагаанд зориулан хэлжээ. Терри Жонсын уриалгаар гуравдугаар сарын 21-нд лалын ариун судрыг нь пастор Уэйн Сапп шатаасан учир лалын орнуудад эсэргүүцэл, хүчирхийлэл гарч байгаа юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж