Эшли Янг овоо хараанд өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Эшли Янг овоо хараанд өртжээ

Энэ зуны арилжаа, наймааны үеэр Английн Премьер лигийн “Астон Вилла” клубын жигүүрийн тоглогч Эшли Янгийн төлөө Испанийн элитүүд болох “Барселона” болон “Реал Мадрид” нар “үзэлцэх” бололтой. Испанийн эх сурвалжийн мэдээгээр дээрх хоёр багууд хоёул залуу тоглогчийг ихэд сонирхож, зуны арилжаа, наймааны үеэр багтаа элсүүлэх тоглогчдын жагсаалтынхаа тэргүүнд бичсэн бөгөөд 20 сая фунтээс багагүй мөнгө амлахаар зэхэж байгаа гэнэ. Мэдээж хэрэг “Астон Вилла”-гийн дасгалжуулагч Мартин О’Нейл 2007 онд “Уотфорд”-оос авсан авьяаслаг залуу тоглогчоо алдахад дурамжхан байх нь гарцаагүй. Гэхдээ Янгийн хувьд Ла лигт хүч сорих хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа учир түүнийг барьж тогтооно гэдэг амаргүй байх болов уу. Дашрамд сануулахад, “Барселона”-гийн дасгалжуулагч Пеп Гуордиала Янгийн чадварыг үнэлж, нэг бус магтаж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж