Г.Баярсайхан яамдын ажилтай танилцав

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан яамдын ажилтай танилцав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар ахлуулсан гишүүд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ажилтай танилцсан юм.

Тус яамны дэд сайд Ц.Туваан, дэд сайд Б.Цогтгэрэл нар энэ үеэр УИХ-ын гишүүдэд ажлаа танилцуулсан. Арьс ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн асуудал, адуу, үхрийн ширийг боловсруулалгүй гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд эсрэгээр нөлөөлж буй тухай дэд сайдууд болон яамны холбогдох ажилтнууд ярьж байв.

Түүнчлэн мал эмнэлгийн лабаратори,  хүнсний ногоо тарьж, ургуулагчдын урамшууллын талаар хөндөж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн талаарх хууль эрх зүйн асуудлыг ч мөн хөндсөн.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлэхдээ, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар  ажлын байрны 80 хувийг бүрдүүлэх боломжтой газар. Дэмжлэг хэрэгтэй, өөрөөр хэлбэл ажлын байрны уурхай гэж хэлж болмоор. Энэ чиглэлд санаачлагатай, тулгамдсан асуудлуудаа шийдэхийн төлөө ажиллах нь чухал гэдгийг онцолсон.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон Л.Эрдэнэчимэг, А.Бакей нарын  гишүүд мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн  яаманд очиж ажил байдалтай нь танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж