“Монгол кино нэгдэл”-ийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

“Монгол кино нэгдэл”-ийг шинэчилнэ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Оюунгэрэл өнөөдөр “Монгол кино” нэгдэлд ажиллалаа. Тэрбээр тус нэгдэлд хадгалагдаж буй алтан үеийн кино фонд, кино хальс боловсруулдаг үйлдвэрлэл, тоног төхөөрөмжтэй танилцаж, тус нэгдлийн уран бүтээлч, албан хаагчидтай уулзсан юм.

Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Оюунгэрэлтэй уулзлаа.

-ССАЖЯ-ны зүгээс “Монгол кино нэгдэл”-ийг бидний шинэчлэл хийх газрын нэг гэж үзэж байгаа учраас өнөөдөр багаараа ирж танилцлаа. Кино урлаг өргөжиж байна. Залуучууд олон шинэ кино хийж байна. Гэхдээ авьяаслаг залуучуудынхаа хийж буй киног дэлхийн зах зээл дээр гаргах бодлого шаардагдаж байгааг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Яамны зүгээс монгол залуучуудын хийсэн киног дэлхийн зах зээл дээр яаж гаргах вэ гэдэг арга замыг хайж байгаа. Эхний болзол бол ОУ-ын хамгийн өндөр шалгууртай кино фестивалиудад оролцож, текникийн нөхцөл хангасан хальсан дээр кино үйлдвэрлэх явдал байгаа юм.  Хальсан дээр кино үлйдвэрлэнэ гэдэг маань хальсан дээр зураг авч чаддаг, түүнийгээ болосвруулдаг суурь тоног төхөөрөмж сайтай болох шаардлагатай гэсэн үг.

-“Монгол кино” нэгдлийн тоног төхөөрөмж бол нэлээд эртнийх шүү дээ?

-Өнөөдөр бид “Монгол кино” нэгдэл дээр орж үзэхэд суурь тоног төхөөрөмж маань бүгд 40 жилийн өмнө худалдаж авсан, дандаа хуучин технологитой ажиллаж байна. Гэтэл энэ технологиос хойш бүтэн хоёр гурван үе солигдчихсон байна л даа. Шинэ тоног төхөрөөмж, хэрэгсэл үнэхээр чухал байна. Монгол киног дэлхийн зах зээлд гаргах бэлтгэл ажил болгож томоохон технологийн шинэчлэл хийе гэж төлөвлөөд байна. Бид үүнийгээ “Монгол кино” нэгдлээс эхэлнэ. Улс орон нь мөнгөгүй, нийгэм нь хямралтай, эдийн засаг нь уналттай байх үед киноны архивыг бүтнээр нь авч үлдэж, баримтат киног таслахгүй түүхийг баримтжуулан үргэлжлүүлж, кино урлагийг өнөөдрийг хүртэл амьд байлгаж байгаад нь энэ хамт олонд баяр хүргэх хэрэгтэй. Улс үүнд мөнгө төгрөг зарцуулж чадахгүй олон жил явсан. Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

-Кино урлагт төрөөс санхүүжүүлэлт хийх үү?

-Даруухан хэмжээний мөнгөн дээр санхүүжилт эхлээд явж байсан юм билээ. Гэхдээ тэр шалгаруулалтын процесс одоогийн мөрдөж байгаа хуулиараа бол хууль зөрччихсөн болоод явж байгаа. Тендерийн хуулинд киночдын хүсч байгаа шалгуурын нөхцөл ерөөсөө тусгагдаж өгөөгүй. Иймээс би үнэхээр харамсалтай шийдвэрийг  өчигдөр гаргасан. Энэ бол түрүүчийн Засгийн газраас шалгаруулсан түүхэн киноны тендерийг цуцлахаас өөр аргагүй болсон.

-Яагаад?

-Учир нь одоогийн мөрдөж байгаа хуулиараа энэ нь хууль зөрчигдсөн тендер болчихсон яваад байгаа. Тиймээс бид яг кино гэдэг урлагтаа тохирсон ялангуяа, уран бүтээл худалдаж авах гэдэгт тохирсон хууль, эрх зүйн орчин яаралтай бий болгох шаардлагатай.  Эрх зүйн өөрчлөлт шинэчлэлт хийхээр ажиллаж байна.

-“Гамлет” жүжиг Засгийн газрын санхүүжилтээр босч байгаа гэсэн?

-“Гамлет”-ыг бол шийдэхэд хялбар байсан. Яагаад гэвэл УДЭТ ганцхан байгаа. Тэр нь төсвөөс санхүүждэг. Түүний уран бүтээлий төсвийн хөрөнгөөр шийддэг. Кино болохоор төсөвөөс санхүүждэг хэсэг бараг байхгүй. Ихэнх киноны уран бүтээлчид хувь уран бүтээлчид байдаг. Дээр нь төрөөс оролцох оролцоо маш бага учраас уран бүтээлийн санхүүжилтийн дүрэм, журам өөр болох ёстой.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж